АНУ-д сармагчны цэцэг өвчнөөр хүүхэд өвдсөн анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-25 14:59:37

ВАШИНГТОН. /Zaobao/. АНУ-д бага насны хүүхэд сармагчны цэцэг өвчнөөр өвдсөн анхны тохиолдол бүртгэгджээ.


Тодруулбал, тус улсын Калифорни муж улсад оршин суудаг нэгэн бага насны хүүхэд болон тус улсад байнгын оршин суудаггүй нэгэн нярай хүүхдээс уг өвчний вирус илэрчээ.


АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/ баасан гарагт мэдэгдэл хийхдээ дээрх хоёр тохиолдол нь хоорондоо холбоогүй бөгөөд гэр бүлийн гишүүдээр дамжсан халдвар гэж үзэж буйгаа мэдэгджээ.


Одоогоор хоёр өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд эмчилгээ хийлгэж байна.


“CDC”-гийн мэдээлснээр, АНУ-д сармагчны цэцэг өвчний батлагдсан 2891 тохиолдол гарсны 99 хувь нь эрэгтэй ижил хүйстнүүд байжээ.


Гэсэн хэдий ч цөөн тооны эмэгтэйчүүд болон трансжендер эрчүүд ч мөн уг өвчний халдвар авч байсан байна. 

Холбоотой мэдээ