Монголбанк 2161.20 төгрөгийн ханшаар 30.0 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-08-12 10:02:38

Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд өчигдөр 42.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 2161.20 төгрөгийн нэг ханшаар 30.0 сая ам.доллар, 326.41 төгрөгийн хаалтын ханштайгаар 11.0 сая юанийг тус тус нийлүүлэв.

Харин своп, форвард арилжаагаар банкууд своп хэлцлээр 47.7 сая ам.доллар худалдан авах, 5.0 сая ам.доллар худалдах санал тус тус ирүүлжээ. Монголбанк үүнээс төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлж 47.7 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ