АНУ-д гурван дугуйтай нисдэг машин туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-08-03 13:26:39

НЬЮ-ЙОРК. /New Atlas/. АНУ-ын Нисэхийн удирдах газар “Samson Sky” компанид гурван дугуйт “Samson Switchblad” нисдэг машинаа агаарт турших зөвшөөрлийг өгчээ. 


“Samson Switchblade” -ыг 14 жилийн турш хөгжүүлжээ. Уг машин нь 190 морины хүчтэй, гурван цилиндртэй хөдөлгүүртэй байна. 125 литрийн түлшний савыг бүрэн дүүргэсэн үед 724 км хүртэл зайд нисэх чадалтай ажээ. 


Гурван дугуйтай нисдэг машинд хөөрөхөд 335 метр, буухад 213 метр урт зурвас хэрэгтэй гэнэ.

 

Нэг ийм нисдэг машины үнэ 150 мянган ам.доллар бөгөөд “Samson Sky” компани 1670 машины урьдчилсан захиалга авчээ. 



Холбоотой мэдээ