ДАРХАН-УУЛ: Тарвага сэргээн нутагшууллаа

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-03 15:25:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зүй зохистой ашиглах чиглэлээр олон ажил зохион байгуулж байна.


Үүний нэг нь тарвага сэргээн нутагшуулах ажил юм. Тухайлбал 2021 онд Хонгор сумын нутагт 10 тарвагыг "Амьтны эрх хамгаалах нийгэмлэг" ТББ-тай хамтран нутагшуулсан юм. Уг ажлыг үргэлжлүүлэн 2022 оны 7 дугаар сард Хонгор сумын нутагт 25 тарвагыг нутагшуулж, хамгаалалтыг нутгийн иргэд, нөхөрлөлүүдэд, байгаль хамгаалагчдад хариуцуулсан ажээ.


Тарвага нутагшуулснаар тус бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдал бий болдог аж. Мөн тарвага нь газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх, цөлжилтийг саармагжуулах зэрэг олон талын ач холбогдолтой амьтан ажээ.

Холбоотой мэдээ