Дэлхийн аварга жүдоч М.Уранцэцэг 10 дугаар сард анхны тулаанаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-10 11:19:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Холимог тулааны спортоор хичээллэх болсон Монголын алдарт жүдоч М.Уранцэцэгийн анхны тулаан 2022 оны 10 дугаар сард болохоор товлогдоод байна.


Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга М.Уранцэцэг 2021 оны нэгдүгээр сарын 15-нд жүдо бөхийн спортоос албан ёсоор зодог тайлж байгаагаа мэдэгдсэн билээ.


Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч М.Уранцэцэг жүдо бөхийн спортоор тасралтгүй 16 жил хичээллэсэн бөгөөд энэ жилээс холимог тулааны спортоор хичээллэж байгаа юм. 



Холбоотой мэдээ