ХӨВСГӨЛ: Нэгдүгээр ангид 3335 сурагч элсэн орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-01 14:18:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/.   Хөвсгөл аймагт ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 3335 сурагч элсэн орж байна.  Тус аймагт 35 сургуульд  31511 сурагч,  сургуулийн өмнөх 48 байгууллагад 7158 хүүхэд суралцаж байна.


Ерөнхий боловсролын сургуульд 1556 багш ажиллаж байгаа бол Мэргэжлийн сургалтад 679 хүүхэд хамрагдахаар бүртгүүлжээ.


Энэ жил бүх сургууль болон цэцэрлэгүүд хичээлийн нээлтийн үеэр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залж буйгаараа онцлог байлаа.

 

Холбоотой мэдээ