Хүүхдийн зуны сувиллыг байнгын болгох санал ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-16 09:43:53
oyuka_hu@yahoo.com

Сульдаа болон тэжээлийн доройтолттой, цус багадалт, суурь эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмчлэх сувиллыг байнгын ажиллагаатай болгох саналыг иргэд Орхон аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэст ирүүлсэн байна.

Тус хэлтэс нь сульдаа болон тэжээлийн доройтолттой, цус багадалт, суурь эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмчлэх “Уян чагнуур” ХХК-тай хамтран ажиллаж байгаа юм.

Энэ жил тус сувилал 6 ээлжээр ажиллаж 0-5 насны 170  хүүхдийг чийрэгжүүлэх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулжээ. “Уян чагнуур” ХХК өнгөрсөн 6 дугаар сарын 15-аас хоёр сарын хугацаатай ажилласан бөгөөд сувилалд хамрагдсан хүүхдийн биеийн жин 200-300 граммаар нэмэгдсэн байна. Сувиллын явцад ЭМГ, МХГ, НХХ зэрэг холбогдох байгууллага чанар, үйлчилгээний талаар хяналт тавин ажилласан байна. 

                                                                                                               Б.Оюун-Эрдэнэ

                                                                                 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ