Монгол, Туркийн ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-14 17:48:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны яамдын улс төрийн зургаадугаар зөвлөлдөх уулзалт Анкара хотноо энэ сарын 7-нд болов.


Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, туркийн талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын ерөнхий захирал Эсра Жанкорур нар тэргүүлэв. Уулзалтаар талууд хоёр талын харилцааны өнөөгийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Холбоотой мэдээ