ОРХОН: Жаргалант суманд өвөлжилтийн бэлтгэл 76 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-15 09:45:20
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Батжаргал, Тамгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганболд, Хотын захирагчийн албнаы дарга С.Ганцогт болон бусад албаны хүмүүс Жаргалант сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. 


Жаргалант сум мал аж ахуй, газар тариалан, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн чиглэлээр нийт 51 арга хэмжээг төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 76,5 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ өвөл сумын  хэмжээнд нийт 526 өрхийн 73742 мал өвөлжинө. Үүнээс тэмээ 26, адуу 6372, үхэр 9799, хонь 27286, ямаа 30256 толгой мал байна. 

Энэ жил Дулаан уул багийн Цагаан хөтөл болон Улаантолгой багт худаг шинээр гаргах ажил хийж, ашиглалтад хүлээн авахад бэлэн болжээ.

Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалантын энгэрт шинээр худаг гаргах аж. 
2022 онд сумын хэмжээнд үр тариа 4699 га, тэжээлийн ургамал 203,85 га, тосны ургамал 197 га, төмс 119,02 га, хүнсний ногоо 395,5 га, нийт 5614,5 га талбайд тариалалт хийжээ. Үүнээс одоогийн байдлаар төмс 150 тонн, хүнсний ногоо 250 тонныг хураан авчээ.

Холбоотой мэдээ