СҮХБААТАР: Төв цэвэрлэх байгууламж 11 дүгээр сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-20 09:07:42

СүхбаатарМОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Баруун-Урт суманд барьж буй төв цэвэрлэх байгууламж ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно. Хоногт 3000 м/куб ус цэвэрлэх хүчин чадалтай уг байгууламжийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр "Хүрд" ХХК ажиллаж байна

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Сүхбаатар аймагт Бичигт боомт болон төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, аймгийн төвийн хатуу хог хаягдлын менежмент, Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд түр хамгаалах байр байгуулах гэсэн дөрвөн төсөл хэрэгжиж байна.Үүнээс ажил нь дууссан төслийг хүлээн авах, үргэлжилж буй төслийн үйл явцтай танилцах  өдөрлөг 9 дүгээр сарын 19-нд болсон юм. Өдөрлөгөөр олон нийтэд мэдээлэл өгч, "Бүтээлч Бамбуу" театрын уран бүтээлчид хүүхэд багагчуудад Хуванцар савны адал явдал, Хогон мангас жүжгүүдийг толилуулав.


Азийн хөжлийн банкны суурин төлөөлөгч П.Рамачандран хэлэхдээ, Ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор орон нутагтай хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Сүхбаатар аймагт хэрэгжиж буй төслүүд амжилттай сайн хэрэгжиж байгааг тодотгоод бусад аймаг орон нутгаас онцлох сайн жишээ байгааг ч хэллээ.

Харин аймгийн Засаг дарга М.Идэрбат хэлсэн үгэндээ, Баруун-Урт сумын иргэд хоггүй цэвэр орчинд ажиллаж амьдрах, хүчирхийлэлд өртөгчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөрөнгө оруулалт хийж хамтран ажилласанд талархал илэрхийлээд цаашид нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Дээр хэлсэнчлэн төв цэвэрлэх байгууламж удахгүй ашиглалтад орсноор Бичигт боомтын өргөтгөл шинэчлэлтийн ажил үлдээд байгаа юм.

 

Холбоотой мэдээ