ОРХОН: “Эрүүл хүүхэд” төсөл хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-09-20 15:15:25
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. 2022-2023 оны хичээлийн жилд орон нутгийн санхүүжилтээр Эрүүл хүүхэд төслийг аймгийн ЗДТГ, БШУГ хамтран хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрүүл мэндийн боловсролыг тэгш хүртээмжтэй, цогц хэлбэрээр олгох, эрүүл амьдралын дадлыг төлөвшүүлэх нь энэхүү төслийн зорилго юм.


Мөн цаашлаад эрсдэлтэй хүчин зүйлийг хувь хүн, гэр бүл, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын идэвх оролцоо, нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан төслийн үр дүнд бууруулахыг зорьж байна. Төслийн хүрээнд эрүүл мэндийн сургагч багш бэлтгэх сургалт хоёр өдөр үргэлжилнэ.  

Орон нутгийн санхүүжилт 100 сая төгрөгөөр хэрэгжих төслийн хүрээнд:

  • Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх жишиг кабинет байгуулж нээлттэй орчин бүрдүүлэх,
  • Эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэх багшийг чадавхжуулах сургалтад үе шаттай хамтруулах, 
  • Эрүүл мэндийн хөтөч, үе тэнгийн сургагч багшаар дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхний амьдрах ур чадвар болон манлайллын чадварт нөлөөлөх үлгэрлэн дэмжих хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. 
Холбоотой мэдээ