Ус сувгийн усны олборлолт, татан зайлуулалт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-03 23:04:32

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дархан-Ус суваг ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны тайлан, тухайн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн гаргасан дүгнэлттэй танилцлаа.

Тус компани нь 2014 онд нийт усны олзворлолтыг 4,2 хувиар, цэвэр усны борлуулалтыг 6,4 хувиар, татан зайлуулсан усыг 1,5 хувиар өсгөж, цэвэр усны алдагдалыг 22,8 хувиар, бохир усны алдагдалыг 48 хувиар бууруулж ажиллажээ. Өнгөрсөн онд олзворлолт, татан зайлуулалт буурч борлуулалт өсч, усны алдагдал буурсан нь: Усан сангийн төвшинг бууруулж төв болон салбар шугам хоолой, орон сууцны оруулга хаалтуудад шахалт хийсэн, Улсын болон өөрийн компанийн хөрөнгө оруулалтаар олон давтамжтай гэмтэл гардаг шугам хоолойнуудыг шинэчилж сольсон байна. Мөн айл өрх, аж ахуйн нэгжүүдэд тоолууржуулалтыг нэмэгдүүлсэн бол шугам хоолойн, тоног төхөөрөмжийн эргүүл үзлэгийг сайжруулж аваар гэмтлийг богино хугацаанд арилгажээ. Ус хангамжийн сүлжээний төв салбар цэгүүдийн усны даралтын заалтад хяналт тавьж орон сууцны байрууд хаалттай системд шилжсэн зэргээс хамаарч байгаа гэв. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 245 сая төгрөгийн үнэтэй шинэ экскаватортой болсноор шугам сүлжээний гэмтэл засварыг шуурхай хийж гүйцэтгэж байгаа нь усны алдагдлыг бууруулж үргүй зардлыг багасгахад нөлөөлсөн гэж тус компанийн танилцуулгад дурдагдлаа. 

                             Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд