В.Путин: ОХУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэр импортоос 100 хувь хараат бус болох ёстой

ДЭЛХИЙД | ТЕХНОЛОГИ
ankhbayar.abr@yahoo.com
2022-09-21 16:04:02

МОСКВА. /Xinhua/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ, ОХУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэр импортоос 100 хувь хараат бус байх ёстой бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанарт нөлөөлөхгүйгээр үйлдвэрлэх хугацааг богиносгох хэрэгтэй гэжээ.


Тодруулбал, тэрбээр мягмар гарагт ОХУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзах үеэрээ ОХУ Батлан хамгаалах аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шаардлагатай бол аж үйлдвэрийг шинэчлэх хэрэгтэй гэсэн байна.


Мөн түүний хэлснээр энэ онд ОХУ цэргийн зэвсэг, техник хэрэгслийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, худалдан авах болон засвар үйлчилгээ хийх санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэжээ.


Ташрамд дурдахад, ОХУ-д үйлдвэрлэсэн цэргийн техник тоног төхөөрөмжүүд нь дэлхийн зэвсгийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг бөгөөд энэ оны эхний хагаст хилийн чанад дахь түншүүддээ 6 тэрбум гаруй ам.долларын зэвсэг нийлүүлсэн байна.     

Холбоотой мэдээ