СҮХБААТАР: С.Дорждуламрагчаа Сүхбаатар аймгийн хамгийн залуу доктор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-03 16:18:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн МХУЗ-ын багш Сайнрагчаагийн Дорждуламрагчаа хэл шинжлэлийн докторын зэргийг амжилттай хамгаалжээ. Ингэснээр тэрээр Сүхбаатар аймгийн ЕБС-ийн багш нараас анхны бөгөөд хамгийн залуу доктор болж буй аж.


Тэрбээр “Монгол хэлэнд туссан хийсвэр ертөнцийн дүр зураг” сэдвээр эрдмийн зэргээ хамгаалсан байна.

С.Дорждуламрагчаа нь 2011 онд МУБИС-ийг МХУЗ-ын багш мэргэжлээр төгссөн бөгөөд үүнээс хойш орон нутагтаа ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 30 орчим мянган багшаас доктор цол хамгаалсан нийт есөн багш одоогоор ажиллаж байгаа бөгөөд 10 дахь багш нь болсон оюунлаг багшаараа боловсролын салбарынхан

төдийгүй Сүхбаатарынхан бахархаж байна.

 

 

Холбоотой мэдээ