ӨВӨРХАНГАЙ: "Ногоон хэрэм" төслөөр 15 га талбайг ойжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-06 16:32:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Ногоон хэрэм” төсөл өнөөдөр Арвайхээр хотод нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа.


Цөлжилтийг бууруулах, шар шороон шуурга, элсний нүүдлээс байгаль орчныг хамгаалах зорилгоор 2007 оноос эхлэн Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Ногоон хэрэм” төслийнхөн өнгөрөгч хугацаанд БНСУ-ын 11.8 сая ам.долларын хөрөнгөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Булган сумын нутаг дахь Баянзаг болон Төв аймгийн Лүн суманд нийт 45 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 3046 га талбайг ойжуулжээ.


Тэгвэл энэ удаа Арвайхээр хотын 15 га талбайд тал хээрийн бүс нутгийг модны үр, тарьц суулгацаар хангах хүчин чадал бүхий мод үржүүлгийн газрыг байгуулахаас гадна иргэд, байгууллагыг арга зүйгээр хангах, экологийн боловсрол олгох, чадавхжуулахад чиглэсэн Мэдээлэл сурталчилгаа, сургалтын төв байгуулах юм.


Төслийн үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ли Ё Хун болон БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, “Ногоон хэрэм” төслийн ерөнхий захирал Сон Ин Гён болон аймаг, сумын удирдлагууд, холбогдох албаныхан оролцож, төслийн төлөвлөгөө, үр дүнгийн талаар мэдээлэл солилцлоо.

 

Холбоотой мэдээ