ХӨВСГӨЛ: Цас их орсны улмаас ургац хураалт түр зогсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-10-07 14:38:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймаг 18 мянган га талбайд үр тариа, 510 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан. Өнөөдрийн байдлаар үр тарианы 24 хувийг хураасан бөгөөд Тариалан, Рашаант, Эрдэнэбулган зэрэг газар тариалангийн бүс нутагт цас их орсны улмаас ургац хураалт түр зогссон байна.


Тус аймгийн тариаланчид төмсний 60 хувь, хүнсний ногооны 30 хувийг хангадаг бөгөөд энэ жил 1 га-аас 13,5 центр ургац хураан авахаар төлөвлөсөн байна. Мөн 2200 га талбайн үр тариа мөндөрт цохиулсан бөгөөд болц нь болоогүй 515 га талбайн үр тариаг ногоон тэжээлд шилжүүлээд байгаа аж. 



Холбоотой мэдээ