ДАРХАН-УУЛ: “BillCenter” хэрэглэгчийн аппликейшнээр төлбөрөө төлөх боломжтой боллоо

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-07 15:19:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 91 жилийн ойн хүрээнд Дархан-Ус суваг ХК хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ ойртуулан технологийн болон борлуулалтын программын шинэчлэлийн хүрээнд “BillCenter” хэрэглэгчийн аппликейшн нэвтрүүлжээ.


Ингэснээр хэрэглэгчид төлбөрөө төлөхдөө өөрийн биеэр “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-д очих шаардлагагүй болсон аж. “BillCenter” хэрэглэгчийн аппликейшнийг гар утсандаа суулгаж хаанаас ч төлбөрөө төлөх боломжтой ажээ. Түүнчлэн төлбөр төлөхөөс гадна и-баримт авах, дуудлага өгөх, усны хэрэглээгээ хянах бүрэн боломжтой болжээ. 


Дархан-Ус суваг ХК-д гэмтэл болон бусад төрлийн дуудлагыг жижүүрийн дугаарт залган өгдөг байсан бол одоо “
BillCenter” хэрэглэгчийн аппликейшнээ ашиглан иргэн, ААНБ-ууд дуудлага өгдөг болсон аж. Тус аппликейшнийг утсандаа суулгаж усны төлбөр тооцооны мэдээлэл өгдөг гар утасны дугаараа нэвтрэх нэр хэсэгт оруулах бөгөөд ашиглахад хялбар бүтээжээ.

BillCenter” хэрэглэгчийн аппликейшн хэрэглээнд нэвтрээд хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийт хэрэглэгчийн 30 орчим хувь ашиглаж байна. Аймгийн хэмжээнд 14000 орчим иргэн, ААНБ-ын 1500 гаруй хэрэглэгчтэй ажээ. Мөн энэ сарын 1-ний өдрөөс эхлэн аж ахуй нэгж байгууллагын гэрээ хийж эхэлжээ. Бүтэн сарын турш гэрээ хийх ажил өрнөх бөгөөд хугацаандаа амжиж гэрээгээ хийж гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг Дархан-Ус суваг ХК-ийн Орон сууц хэрэглэгчийн албаны дарга Ц.Зол-Эрдэнэ мэдэгдлээ.

Холбоотой мэдээ