ӨВӨРХАНГАЙ: Боловсролын салбарт 36.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-07 18:04:45

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БШУГ-аас Монголын багш нарын баярын 56 дахь өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын хурлаар Өвөрхангай аймгийн хөгжил, дэвшилд боловсролын салбарын гүйцэтгэж буй хувь нэмэр, үүргийг дүгнэн цэгнэсэн илтгэлүүдийг тавьж, шилдэг багш нараа шагнан урамшуулсан юм.


“Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт сургалт, эрхзүй, төсвийн олон шинэчлэлүүд хийгдэж байгаа бөгөөд төсвийг цахимд шилжүүлснээр нэг тэрбум орчим төгрөгийн хэмнэлт гарсан. Нэг тэрбум төгрөг гэдэг бол 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний төсөв юм. Цахим төсөв нь боловсролын салбарт гарч буй том хэмнэлт гэж ойлгож болно” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж илтгэлдээ онцоллоо.


2022 онд аймгийн боловсролын салбарт улс, орон нутгийн 36,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7 цэцэрлэг, 7 сургуулийн барилгын өргөтгөл, 1 дотуур байр, 4 спорт заалын барилгын ажлыг эхлүүлээд байна. Мөн 9 байгууллагыг их засварт оруулж, 4 сургуульд гал тогоо, 13 сургуулийн байгалийн ухааны кабинетыг тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Холбоотой мэдээ