Г.Алтанбагана эхний тойрогтоо Египетийн жүдочийг цэвэр яллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-10 13:44:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий 5 дахь өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, эхний тойрогтоо Египетийн жүдоч Али Хаземыг иппон үнэлгээтэй торгуулиар яллаа.

 

Түүний дараагийн учраа болох Киргизстаны 20 настай залуу бөх Анарбек Ишенбаевтай барилдана.

 

Эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Энхчимэг эхний тойрогт гоц мөргөсөн. Тэрбээр дараагийн даваанд Венесуэлийн жүдоч Элвисмар Родригуезыг вазари үнэлгээгээр ялсан Японы жүдоч Саки Нийзоетой хүчээ сорихоор боллоо.  

Холбоотой мэдээ