АРХАНГАЙ: Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого 70 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-12 14:54:53

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/ 486 дугаар захирамжаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогыг эхлүүлсэн. 

                              

“Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого-2022”-д Архангай аймгийн хэмжээнд 314 дурсгалт газрын 3029 дурсгал хамрагдана. Үүний дотор улс, аймгийн хамгаалалттай 58 дурсгал хамт тоологдож байгаа аж. Өнөөдрийн байдлаар 200 орчим дурсгалт газрын дурсгалыг тоолсон ба ажил 70 хувьтай явж байна.

Захирамжаар байгуулсан ажлын баг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогын хээрийн бүртгэлийн маягтад тулгуурлан цахим программд шивж байгаа. Энэ ажил 20.7 хувьтай байгаа ба 65 дурсгалт газрын мэдээллийг оруулжээ. Дурсгалын мэдээллийг цахим программд оруулснаар тооллого тус бүрийн зургийг харьцуулан харах, мэдээлэл дэлгэрэнгүй тодорхой болж, нэгдсэн мэдээллийн сантай болох давуу талтай ажээ.

 

Тооллогын явцад санхүү, тоног төхөөрөмжийн болон дурсгалын нэр зөрсөн, дурсгал байгаа газраа мэдэхгүй байх зэрэг хүндрэл бэрхшээлүүд зонхилсон байна. 

Холбоотой мэдээ