27 цэцэрлэгт 5 мянга гаруй хүүхэд хүмүүжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр аймгийн удирдлагууд нийт цэцэрлэг сургуулийн захирал эрхлэгч нартай уулзлаа. Энэ үеэр сургууль цэцэрлэгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар ярилцсан юм.
Зарим сургууль цэцэрлэгийн засварын ажлыг яаралтай дуусгах арга хэмжээ авч, төсвийн хүндрэлээс болж үүссэн цахилгаан, дулааны өрийн асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэл өгч, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой албан даалгаврын хэрэгжилтэнд онцгой анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.
Мөн боловсролын байгууллагын сургалтын чанарыг сайжруулах, багш боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн асуудалд анхаарч ажиллана гэдгээ аймгийн удирдлагууд илэрхийллээ.
Энэ хичээлийн шинэ жилд аймгийн хэмжээнд 27 цэцэрлэгт 5 мянга гаруй хүүхэд хүмүүжих юм. Харин ЕБСургуульд 11800 орчим сурагч суралцах ажээ. Даланзадгад сумын сургуулиудад хүүхдийн ачаалал 2-3 дахин илүү байдаг боловч шинэ сургуулиуд ашиглалтад орохоор энэ байдал багасах юм.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн