Сум бүр 40 тн өвс, 30 тн тэжээл нөөцлөх төлөвлөгөөтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-21 22:40:57

Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас сум бүртээ өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг чиглэл өглөө. Сумын аюулгүй нөөцөд нэг сум 40 тн өвс, 30 тн тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 220 тн өвс, 110 тн тэжээл бэлтгэн нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Мөн аймгийн хэмжээнд энэ жил малчид иргэдийн оролцоотойгоор 8786 тн өвс, 2929 тн гар тэжээл, 5857 тн хужир шүү бэлтгэх ажээ.  Энэ намрын хувьд бэлчээрийн гарц аймгийнхаа ихэнх нутагт сайн байна.

Аймгийн хэмжээнд 487,8 мянган төл хүлээн авч, 2 541 046 мал тавтай сайхан намаржиж байгаа юм.

Хүрмэн сумын 32 өрхийн 16240 мал, Ноён сумын 13 өрхийн 4620 мал өөрийн аймгийн бусад сумдад оторлоод явж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ