Ази тивийн өсвөрийн шатарчдын АШТ-ээс 25 медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-22 11:31:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Индонезийн Бали хотноо 2022 оны 10 дугаар сарын 13-22-нд Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн амжилттай болж шилдгүүдээ шалгаруулан өндөрлөв.

 

Тус тэмцээнд Ази тивийн 20 орны 462 өсвөрийн шатарчид ур чадвар,бүтээлч байдал, тэсвэр тэвчээр, сэтгэлгээ оюун ухаанаараа өрсөлдөж тивийн аваргуудаа тодруулав.

 

Монгол Улсаас Монголын шатрын холбоо /МШХ/-ны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, МШХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин нараар удирдуулсан 36 өсвөрийн тамирчин, дасгалжуулагч болон эцэг эх, асран хамгаалагч, дагалдан явсан 23, нийт 61 хүний том бүрэлдэхүүнтэй оролцож өндөр амжилт гаргалаа.

 

Монгол Улсын тамирчид хувийн дүнгээр 8️ медаль, багийн төрөлд 17 медаль нийт 25 медаль хүртсэн юм.

 

Төв аймаг, 52-р сургууль, "Хан-алтай" клубын тамирчин спортын дэд мастер Эрдэнэбаярын Хүслэн стандарт буюу сонгодог төрөлд Ази тивийн аварга цол хүртсэн Монголын 10 дахь шатарчин болж энэ амжилтаараа дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангасан.

 

Говьсүмбэр аймаг, "Мончесс" академийн тамирчин Мөнхпүрэвийн Маргад стандарт төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 36 дахь медалийг эх орондоо авчирлаа.

 

Стандарт төрөл:

 

Хувийн дүн:

 

13-14 насны охидын ангилалд: WMK Э.Хүслэн - алт

 

11-12 насны охидын ангилалд: М.Маргад - хүрэл

 

Багийн шагнал:

 

8 насны охидын ангилалд: И.Цэлмүүн, О.Оюун-эрдэнэ, М.Мишээл - хүрэл

 

10 насны хөвгүүдийн ангилалд: Т.Түвшинтулга, С.Баярдүүрэн, М.Ананд - хүрэл

 

12 насны охидын ангилалд: М.Маргад, Г.Урангоо, Б.Уянгалянхуа - мөнгө

 

14 насны охидын ангилалд: Э.Хүслэн,А.Энхрий,А.Эмүжин - мөнгө

14 насны хөвгүүд ангилалд: FM Б.Тэнүүнболд,MK Б.Алдар,MK Б.Оргилон - мөнгө

 

Рапид төрөл:

 

Хувийн дүн:

 

18 насны хөвгүүдийн ангилалд: Х.Итгэлт - мөнгөн медаль

 

9-10 насны охидын ангилалд: М.Цэлмэг - мөнгөн медаль

 

Багийн шагнал:

 

8 насны хөвгүүдийн ангилалд: М.Батзолбоо,З.Өнөмөнх, С.Амарбаяр - хүрэл

 

10 насны хөвгүүдийн ангилалд: Т.Түвшинтулга М.Ананд ,С.Баярдүүрэн - хүрэл

 

8 насны охидын ангилалд: И.Цэлмүүн ,О.Оюун-Эрдэнэ, Э.Болортунгалаг - хүрэл

 

10 насны охидын ангилалд: М.Цэлмэг, Б.Буянхишиг - мөнгө

 

12 насны охидын ангилалд: Г.Урангоо, М Маргад, Б.Уянгалянхуа - мөнгө

 

14 насны охидын ангилалд: WMK Э.Хүслэн, Э.Эмүжин, Э.Энхрий - мөнгө

 

Блиц төрөл.

 

Хувийн дүн:

 

17-18 насны хөвгүүдийн ангилалд: FM М.Амилал алтан - мепаль

 

8 насны охидын ангилалд: И.Цэлмүүн - мөнгөн медаль

 

13-14 насны хөвгүүдийн ангилалд: FM Б.Тэнүүнболд - мөнгө

 

17-18 насны хөвгүүдийн ангилалд: Х.Итгэлт - мөнгө

 

Багийн шагнал:

 

8 насны охидын ангилалд: И.Цэлмүүн,М.Мишээл,О.Оюун-эрдэнэ - мөнгө

 

8 насны хөвгүүдийн ангилалд: Ш.Амарбаяр, Б.Бат-Амгалан, З.Өнөмөнх - мөнгө

 

12 насны охидын ангилалд: Г Урангоо, М.Маргад, Б.Уянгалянхуа - хүрэл

 

14 насны охидын ангилалд: Э.Хүслэн, А.Энхрий, А.Эмүжин –-хүрэл

 

14 насны хөвгүүдийн ангилалд: FM Б.Тэнүүнболд, Б.Оргилон, Б.Алдар - мөнгө

 

18 насны хөвгүүдийн ангилалд: FM М.Амилал, Х.Итгэлт, CM Э.Амгалантэнгис - алт





Холбоотой мэдээ