“ЛэндМН”-ний үнэт цаасны арилжаа 3 дахь өдрөө үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-24 11:41:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ЛэндМН Актив ТЗК” ХХК Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож байна. Энэ нь Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 6 дахь үнэт цаас болж байна.


Өнгөрсөн баасан гарагт эхлүүлсэн тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна.  


Үүний өмнө “Нөмөр Кредит ассет” ХХК Хөрөнгийн биржийн энэ оны 5 дахь үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 10 дугаар сарын 7-13-нд авч явуулснаас нийт 112 хөрөнгө оруулагчийн 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 113 захиалга бүртгэгдэн 100 хувь биелсэн юм

Холбоотой мэдээ