Төгрөгийн хадгаламж 2.3-17.9 хувиар багаслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-25 13:53:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж энэ оны 9 дүгээр сарын эцэст 12.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 290.5 (2.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (17.9 хувь) их наяд төгрөгөөр багаслаа.


Төгрөгийн хадгаламжийн 11.3 (89.7 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.3 (10.3 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх аж. 


Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 59 (1.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 452.5 (10.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Холбоотой мэдээ