Монголын боксын 2 дахь баг Герман улсыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-01 09:50:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын шигшээгийн 2 дахь баг Герман улсын Кёльн хотноо болох дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр Европ тивийг зорилоо.

 

Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат П.Сэрдамба ахлагчтай Монголын багт 3 дасгалжуулагч, 1 шүүгч, 4 эмэгтэй, 5 эрэгтэй тамирчин багтжээ. Тус тэмцээн энэ сарын 2-5-нд болж шилдгүүдээ шалгаруулах юм.

 

Ташрамд дуулгахад, Йорданы нийслэл Амман хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорих Монголын боксчдын түрүүч нөгөөдрөөс рингэд гарч тулалдах юм байна.



Холбоотой мэдээ