“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамааралтай тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Т.Аубакир ахална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-09 12:25:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.


Тус Байнгын хорооны гишүүн Г.Амартүвшин Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ ирүүлснийг хуралдаан даргалагч танилцуулаад, уг асуудлыг УИХ-ын тухай хуулийн 8.1.6, 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан хэлэлцэж буйг дуулгалаа. Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг дэмжив.


Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд УИХ-д өргөн мэдүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакираар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Холбоотой мэдээ