Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын албан тушаалаас чөлөөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, тус хуралдаанаас гарсан холбогдох шийдвэрээр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байна.
Энэхүү хуралдаанаас Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн аж.
Б.Болор-Эрдэнийг энэ оны 8 дугаар сарын 31-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх албан тушаалд томилж байсан юм.