ӨНӨӨДӨР: “Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал” хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 10-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: МУИС-ийн номын сангийн байранд “Хими-2022” эрдэм шинжилгээний Үндэсний анхдугаар хурал болно. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, Монголын Химийн нийгэмлэг хамтран тус хурлыг “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” уриан дор зохион байгуулж байна. Утас: 9971-7977.
09.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын байнгын хороодын хуралтай.
09.00 цагт Монголын Үндэсний номын санд Соёлын бүтээлч сарын хүрээнд “Утга зохиол судлал, шүүмж, хамтын ажиллагаа, бодлого” форум болно.
10.00 цагт: МҮХАҮТ-д Дэлхийн чанарын 7 хоног тохиож буйтай холбогдуулан СХЗГ,
МҮХАҮТ хамтран "Үндэсний чанарын чуулган"-ы хүрээнд “Итгэмжлэгдсэн лабораториудын өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
11.00
цагт: Төрийн
ордонд УИХ-ын
гишүүн, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбат болон тус намын
удирдлагууд "Их хуралдай" танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.
11.30 цагт: “Корпорайт конвеншн” төвд Монголын загварын хамгийн том шоу "FLORAISON
HIGH FASHION SHOW-2023"
болох талаар мэдээлнэ. Топ
моделууд, үе үеийн тэргүүн миссүүдийн хамт нэгэн тайзнаа оролцох энэхүү арга
хэмжээ нь шинэ жилийн гоёлын даашинзны өнгө төрхийг тодорхойлогч, хамгийн том
энтертайнмент загварын шоу болох юм.Утас:
9339-9779 9910-7571 9910-3108.
12.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд “ХАБ хангагдаагүйн улмаас залуучууд ажлын байран дээрээ амь насаа алдсаар байх уу?” сэдвээр ОСНААУГ-т харьяалалтай хоёр залуу ажлын байран дээрээ амь насаа алдсан ноцтой ослын талаар ар гэрийнхэн нь хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 11-350002
12.00 цагт: Монголын Үндэсний музейд “Хаданд сийлсэн эртний урлаг” тусгай үзэсгэлэн нээгдэнэ.
14.00 цагт: Хүүхдийн урлан бүтээх төвд БНСУ-ын ЭСЯ, Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж буй "Монгол, Солонгосын соёл урлаг" хүүхдийн уран бүтээлийн үзэсгэлэн наадмын нээлт, шагнал гардуулах ёслол болно. Утас: 8844-4845, 9991-2445.