БНСУ-ын Ерөнхийлөгч “G20”-ийн уулзалтын үеэр БНХАУ-ын даргатай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-15 09:27:16

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл мягмар гарагт эхэлж буй “Хорийн бүлэг”-ийн (G20) дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана гэж “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын удирдагчийн Тамгын газрын мэдэгдлээс эш татан мэдээлжээ. 


Тус агентлагийн мэдээлснээр, уулзалт орон нутгийн цагаар 17:00 цагт эхэлнэ. Удахгүй болох хэлэлцээний талаар үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


“G20”-ийн удирдагчдын уулзалт мягмар гарагт буюу өнөөдөр Индонезын Бали аралд эхэлнэ. Дээд түвшний уулзалтад оролцогчид хүнс, эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой асуудлууд, дижитал өөрчлөлтийн үйл явц, эрүүл мэндийн салбарын асуудлуудыг хэлэлцэх юм. Хурал 11 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.


Холбоотой мэдээ