Их хэмжээний цас орж, салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-11-18 16:05:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангайн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орж, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.


Өдөр 14 цагийн байдлаар Төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурга, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхитай шороон шуурга шуурчээ.


Төвийн ихэнх аймгийн нутгаар цас орсноос зам даваа цасанд хаагдах, шөнөдөө мөстөж халтиргаа гулгаа нэмэгдэх нөхцөл бүрдсэн тул бэлтгэлээ хангаж ажиллахыг ОБЕГ-аас холбогдох байгууллага, аян замд гарах гэж байгаа жолооч нарт анхаарууллаа. 





Холбоотой мэдээ