ӨВӨРХАНГАЙ: Бага Богд хайрханд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгууллаа

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2022-11-20 17:54:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд “Идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүлжье уриан дор өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа.

Аймгийн төвөөс баруун урд зүгт 250 километрт байрлах Баруунбаян-Улаан сумын Бага Богд хайрханд эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, олс ашиглан авирах, нэрвэгдэгсдийг буулгах, аюулгүй байдлаа хангах мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх ажиллагаанд 18 алба хаагч хамрагджээ. Бага Богд хайрхан нь цавчим өндөр уул, хадтай, далайн түвшнээс дээш 3590 метрийн өндөрт оршдог, Өвөрхангай аймгийн хамгийн өндөр цэг юм.