КАТАР-2022: ДАШТ-ий 3 дахь өдөр Аргентин, Франц гэсэн хошой аварга багууд талбайд гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий гурав дахь өдөр буюу өнөөдөр С, D хэсгийн тус бүр 2 тоглолт явагдана.
Өнөөдөр 18.00 цагаас С хэсгийн
тоглолт Аргентин болон Саудын Арабын шигшээ багуудын халз тулаан болно.
Шилдэг тамирчдаас бүрдсэн
Аргентины хүчирхэг баг Катарт түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар
нэрлэгдээд байгаа юм. Тэд сүүлийн 36 тоглолтод ялагдаагүй бөгөөд Америкийн Цом,
Финалиссиму гэсэн 2 тэмцээнд түрүүлээд ирсэн. Харин Саудын Араб сүүлийн 10
тоглолтод хоёрхон л ялсан байна.
Дараагийн тоглолт Эр-Райян
хотын “Эдьюкейшн сити” цэнгэлдэхэд 21.00 цагаас D хэсгийн Данийн шигшээ баг, Тунис
улсын шигшээ багууд тоглох юм.
Энэ хоёр баг түүхэндээ
гурав дахь удаагаа, сүүлийн 20 жилд анх удаа тулах гэж байгаа. Өмнөх 2
тоглолтод Дани ялсан бөгөөд энэ удаа ч ялах магадлал өндөр байгаа.
Улмаар шөнийн 00.00 цагаас
С хэсгийн Мексик, Польшийн шигшээ багуудын ширүүхэн халз тулаан явагдана. Хэсгийнхээ 2 дугаар
байрны төлөө өрсөлдөх багууд гэж шинжээчид үзэж байгаа учраас аль аль нь ялахын
төлөө тун ширүүн өрсөлдөөн өрнүүлэх юм байна. Тэд 8 удаа таарч тоглоохдоо тус бүр 3 ялж,
2 тэнцсэн гэхээр эн тэнцүү багууд болох нь тодорхой юм.
Шөнө дунд буюу 03.00
цагаас Эль-Вакрагийн “Эль-Жануб” цэнгэлэдэхэд D хэсгийн Франц, Австралийн халз
тулаанаар ДАШТ үргэлжилнэ.
Францын баг дэлхийн аварга
цолоо хамгаалах эхний тоглолтоо Австралийн шигшээ багтай энэ
тулааныг Өмнөд Африкийн шүүгч нар дэнсэлнэ. Дэлхийн хошой аварга багийн "Алтан Бөмбөг" шагналын
эзэн Бензема гэмтсэн ч, шилдэг тоглогч Мбаппе байгаа. Тэд 4 жилийн өмнө бас л нэг хэсэгт орж францчууд
Гриззманы гоолоор 2:1-ээр ялж байсан билээ.