"Их-20"-ийн уулзалт болох гэж байгаатай холбогдуулан Хятад улс агаараа цэвэршүүлж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Reuters/. Ирэх сард “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалт болох гэж байгаатай холбогдуулан Хятад улс агаараа цэвэршүүлэх арга хэмжээ авч эхэлээ. Есдүгээр сарын 4-5-нд тус улсын зүүн нутгийн Жөзян мужийн төв Ханжоу хотод “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт болох юм.
Мужийн захиргааны зааварчилгааны дагуу Ханжоу хот болон тус хот орчмын бүсийн зарим үйлдвэрийн үйл ажиллагааг өчигдрөөс түр зогсоожээ. Үйлдвэрүүд есдүгээр сарын 6-ныг хүртэл бараг хоёр долоо хоног орчим түр зогсолт хийх аж.
Ханжоу хотоос 100 гаруй км зайтай оршдог Шанхай хотын үйлдвэрүүд ч мөн үйл ажиллагаагаа зогсоожээ.
“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтыг “энэ оны хамгийн чухал дипломат арга хэмжээ” гэж БНХАУ-ын Засгийн газар үзэж байна.
Мөн Ханжоу хотод шалган нэвтрүүлэх цэгүүдийг шинээр бий болгох зэргээр аюулгүй байдлыг хэдийн чангатгаж эхэлжээ. Энэ ням гарагаас замын хөдөлгөөнийг хязгаарлахаар төлөвлөж байгаа гэнэ.
Г.Доржханд