СЭЛЭНГЭ: Аймгийн брэнд бүтээгдэхүүн болон чанарыг эрхэмлэгч байгууллагууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Сайхан сумын “Цемент шохой” ТӨХК, Алтанбулаг сумын “Хүчү агро” ХХК-иуд “Чанарыг
эрхэмлэгч байгууллага”-аар шалгарч, аймгийн Засаг даргын батламж, тус бүр 2.0
сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.
Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх
чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээний стандартыг мөрдөн хэрэглэгчдийг чанартай,
аюулгүй баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж.
Үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх
чадварыг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн
үйлдвэрлэхэд идэвх санаачилгатай ажилласан сумдын зарим бүтээгдэхүүнд “аймгийн
брэнд бүтээгдэхүүн” гэсэн батламж олголоо. Тодруулбал:
-Алтанбулаг сумын “Хүчү Агро” ХХК-ийн “Мах, махан бүтээгдэхүүн”-ийг,
-Баруунбүрэн сумын “Базмал ааруул”-ыг,
-Баянгол сумын “Майнд Тэч” ХХК-ийн “Ургамлын тос”-ыг,
-Ерөө сумын “Ерөө үүлдрийн хонь”-ийг,
-Жавхлант сумын “Лууван”,
-Зүүнбүрэн сумын “Саримс”-ыг,
-Мандал сумын “Баяннуур
Сайхан” ХХК-ийн “Оймс, сүлжмэл эдлэл”, “Чансаатай
гутал”, “Ширхэнцэг өгөөж” хоршооны “Органик
хоол амтлагч”-ийг тус тус,
-Орхон сумын “Шийрийн төмс”, ашиг шимийн үзүүлэлт сайтай “Орхон үүлдрийн хонь”-ийг тус тус,
-Орхонтуул сумын ашиг
шимийн үзүүлэлт сайтай “Сэлэнгэ үүлдрийн
үхэр”-ийг,
-Сайхан сумын “Сүүн зам Дэйри” ХХК-ийн “Бяслаг”, “Хөтөл жимсгэнэ” ХХК-ийн “Хиам”-ыг тус тус,
-Сант сумын ашиг шимийн
үзүүлэлт сайтай “Казакын цагаан толгойт
үүлдрийн үхэр”-ийг,
-Сүхбаатар сумын “Үжээд” ХХК-ийн “Сэлэнгэ цай”, “Хмелийн талх”, “Мөнх шүтээн” ХХК-ийн “Годон гутал” тус тус,
-Түшиг сумын ашиг шимийн
үзүүлэлт сайтай “Халимаг үүлдрийн
үхэр”-ийг,
-Хушаат сумын ашиг шимийн
үзүүлэлт сайтай “Казахын цагаан толгойт үүлдрийн үхэр”, “Сэлэнгэ 8 сорт”-ыг,
-Хүдэр сумын “Гүзээлзгэний чанамал, “Буриад талх”-ыг,
-Цагааннуур сумын ашиг шимийн
үзүүлэлт сайтай “Хангай үүлдрийн хонь”, “Улаанбуудай”-г,
-Шаамар сумын “Зөгийн бал” зэрэг бүтээгдэхүүнийг тус тус “Сэлэнгийн брэнд”-ээр
тодруулж, батламж олголоо.