Хөл бөмбөгийн эмчийн цуврал сургалт 2023 онд үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-01 14:54:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөл бөмбөгийн тамирчдад бэлтгэл, тэмцээний үед зонхилон тохиолддог тархи толгойн бэртэл гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламж болон тамирчдын эрүүл мэндийн үзлэгийн сэдвээр цуврал сургалт болов.


Энэхүү цувралын 3 дугаар сургалтыг зохион байгуулж дээд лиг, 1 дүгээр лиг, 2 дугаар лиг, эмэгтэйчүүдийн дээд лиг, футзалын дээд лиг, 1 дүгээр лигийн клубуудын эмч, тамирчид хамрагдлаа.


Уг сургалтыг Үндэсний шигшээ багийн эмч Г.Мөнхзул, МХБХ-ны эмч Т.Отгонжаргал нар зохион байгуулж хэл залгих, ухаан алдах бэртэл гэмтлийн үеийн яаралтай тусламжийн  аргууд болон тамирчдын эрүүл мэндийн үзлэгийн агуулга, аргуудын талаар танилцуулан, зөвлөгөө өгч танилцууллаа.


2022 оны 3 удаагийн цуврал сургалт амжилттай явагдсан бөгөөд 2023 онд энэ сургалтыг үргэлжлүүлэн явуулах тул багийн эмч тамирчдыг өргөн хамрагдахыг уриалж байгаа аж.



Холбоотой мэдээ