ОРХОН: Нутгийн удирдлагын ордны өргөтгөлд 3 тэрбум төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-01 14:52:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Нутгийн удирдлагын ордон 1983 онд ашиглалтад орсноос хойш анх удаа өргөтгөл барьж байна. Өргөтгөснөөр нэг давхарт иргэдэд төрийн болон банкны үйлчилгээ үзүүлэх “Цахим төв” байгуулна.


Хоёрдугаар давхарт Архивын тухай хуульд архивын хадгалалт хамгаалалтыг, сайжруулах гэж заасны дагуу архивын бичиг баримт хадгалах сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий өрөө, төрийн албан хаагчдад зориулсан 6-7  өрөө гаргана.

Гуравдугаар давхарт улсын хэмжээнд жишиг болохуйц хурлын заал байгуулж байна. Үүнд ИТХ-ын хуралдаан, сургалт үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. 

Барилгын өргөтгөлийн  засварын худалдан авах ажиллагаа, хууль тогтоомжийн дагуу нэг сарын хугацаанд нээлттэй ил тод зарлагдаж түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “Тавин Лан” ХХК гүйцэтгэж байна. Энэ сард орон нутагт хүлээлгэн өгнө.

Өнгөрсөн онд аймгийн ИТХ-аар барилгын төсөв болох 3 тэрбум төгрөгийг баталж  гүйцэтгэгч компани хил гаалийн асуудал, барилгын материалын үнийн хөөргөдөл зэрэг шалтгааны улмаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх саналыг гаргасан байна.

Тус саналыг орон нутгийн удирдлагууд өнөөдөр болж буй Орхон аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.


Холбоотой мэдээ