Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн бүс нутгийн зөвлөлдөх хуралд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-12-06 09:03:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн бэлэн байдлын төвөөс Бүгд Найрамдах Филиппин улсын Иргэний хамгаалалтын газартай хамтран зохион байгуулж буй “Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн бүс нутгийн зөвлөлдөх XVII хурал”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.


Гамшгийн эрсдэлийг багасгах үйл ажиллагааг удирдах, засаглалыг бэхжүүлэх, түншлэл, хамтын аижллагааг өргөжүүлэх, гамшгийн эрсдэлд чиглэсэн бодлогын хэрэгжилт, түүний явц, гамшигтай тэмцэх шилдэг туршлага, мэдлэгийг хуваалцах зорилготой тус хурал “Засаглал, санхүү, орон нутгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар тогтвортой чадавхыг бий болгох нь” сэдвийн хүрээнд болж байна.


Бүс нутгийн гишүүн 25 орны төлөөлөгч оролцож байгаа тус хурлаар гамшгийн эрсдэлийг багасгах замаар аюулгүй нийгэм, тогтвортой хөгжлийг бий болгох, 2030 он хүртэлх зорилго, зорилтын уялдаа холбоо, бүс нутгийн хамтын ажиллагааг хангах, хүртээмжтэй арга барилаар уур амьсгал, гамшгийн эрсдэлийн засаглалын хэрэгжилтийг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэх, чадавхыг бэхжүүлэх санхүүжилт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцож байгааг ОБЕГ мэдээллээ. 

Холбоотой мэдээ