ТӨВ: Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-12-09 07:42:10

Төв /МОНЦАМЭ/ Улс даяар 12 дугаар сарын 7-ны өдөр мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхэлсэн.

Тус ажлын хүрээнд Төв аймгийн 27 суманд тооллогын комисс бүрдэж ажлаа эхлүүллээ. Төв аймаг өнгөрөгч 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор малын тоо 4 сая 744.1 мянган толгойд хүрсэн. Мал тооллогын дүнгээр Төв аймаг 3662 тэмээ, 356871 адуу, 319567 үхэр, 2.534.444 хонь, 1.529.554 ямаа тоолуулж, малын тоогоор улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн.


Энэ хаврын хувьд аймгийн хэмжээнд 2.2 сая толгой хээлтэгч мал төллөхөөс 80605 толгой хээлтэгч мал төллөж, гарсан төлийн 98.9% буюу 79771 бойжсон байна.

Холбоотой мэдээ