"МОНЦАМЭ-гийн анхны мэдээ" баримлыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-12-11 08:53:58
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн хүрээнд бүтээсэн жанжин Д.Сүхбаатар, И.Г.Демко нарын дүр бүхий цахилгаан мэдээ дамжуулж буй "МОНЦАМЭ-гийн анхны мэдээ" уран баримлыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээлгэн өглөө.


Монгол ардын журамт цэргүүд 1921 оны 3 дугаар сарын 18-нд Хиагтыг /одоогийн Алтанбулаг/ хятадын гамин цэргээс чөлөөлж, Монгол ардын түр Засгийн газар байгуулагдсан тухай МОНТА  буюу МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээг жанжин Д.Сүхбаатар Зөвлөлт Орос Улсын иргэн, цэргийн зөвлөх-сургагч Г.Демкогоор бичүүлэн дэлхий дахинаа дамжуулсан түүхтэй. Энэхүү үйл явдлын дурсгалд зориулан дээрх баримлыг МУЭ-ийн шагналт уран барималч Л.Гантөмөрөөр 2021 онд бүтээлгэсэн юм. 


Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн захирал М.Баярбаатар, түүхэн үйл явдлыг харуулсан үзмэр нэгээр нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд үзмэрийг холбогдох дүрэм журмын дагуу бүртгэлжүүлж, тухайн цаг үеийн үйл явдлуудыг харуулсан бусад үзмэртэй агуулгыг холбосон байдлаар дэглэж тавихаа илэрхийллээ. 





Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ