Тэгш тоогоор төгссөн машин замын хөдөлгөөнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-08-27 12:38:27

2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан.

Үүний дагуу өнөөдөр 08.00-20.00 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин автомашин хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн машин замын хөдөлгөөнд оролцох юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ