"Алтан бөмбөг 2022" ёслол 2023 оны нэгдүгээр сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүрийн 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай.
Оны шилдгүүдийг тодруулах
"Алтан бөмбөг 2022" 8 дахь удаагийн ёслолын ажиллагаа ОУХБХ-ны 4 жилд
нэг удаа явагддаг ДАШТ /FIFA WORLD CUP/ энэ оны 11 дүгээр сарын 20-ноос 12
дугаар сарын 18-ны өдөр хүртэл Катар улсад зохион байгуулж байгаа учраас хойшлуулжээ.
Тодруулбал, МХБХ-ны Зөвлөлийн хурлаар 2023 оны нэгдүгээр сарын
12-ноос 22-ны өдрүүдийн аль нэг өдөр "Алтан бөмбөг 2022" ёслолын
ажиллагааг зохион байгуулахаар болсон билээ.