“Алтан цом”-ын төлөөх цувралын 3 дугаар шатны барилдаан хойшлогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-15 13:23:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ болон СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 3 дугаар шат буюу шигшээ 8 багийн эхний тойргийн барилдаан хойшилжээ.


Өчигдөр буюу лхагва гарагт 20.00 цагаас эхлэх байсан барилдаанууд 2 дугаар сар хүртэл хойшилж байгааг МҮБХ-ноос мэдэгдлээ.


Энэхүү “Алтан цом”-ын төлөөх үндэсний бөхийн 3 дугаар шат буюу шигшээ 8 багийн барилдаан СПС телевизийн үйл ажиллагаанаас шалтгаалж хойшилж байгаа аж.

Холбоотой мэдээ