СҮХБААТАР: 13 сургуулийг ухаалаг дэлгэцтэй болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-20 15:20:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. АзиаТББ нь 2022 оны тавдугаар сараас хойш 300-гаад сая төгрөгийн өртөг бүхийОрон нутгаас дэлхий рүү төслийг Сүхбаатар аймгийн 13 сумын ЕБС-д хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 13 сумын сургуулийг тус бүр ухаалаг дэлгэцтэй болголоо. Ингэснээр багш нарын хичээл заах арга зүйд шинэчлэл орж, түүгээр дамжуулан сургалтын чанарт ахиц гарна гэж албаныхан үзэж байна.


Мөн мэдээлэл технологийн багш нарыг чадавхжуулах гурван үе шаттай сургалтыг явуулж, сургууль бүрт сурагчдын клубийг байгуулж, Асгат, Дарьганга, Халзан, Уулбаян сумын ЕБС-ийн номын сангийн дотоод орчныг сайжруулах, номоор хангах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

Итали улсад төвтэйАзиаТББ нь 2016 оноос хойш Сүхбаатар аймгийн боловсролын салбарт олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, 2018 онд Асгат сумын ЕБС-ийн дотуур байранд 200 гаруй сая төгрөгийн их засвар хийж, сургуульд ус цэвэршүүлэх төхөөрөмжийг байрлуулан хүлээлгэн өгч байсан юм.

 

Холбоотой мэдээ