ОРХОН: Хог боловсруулах үйлдвэр ирэх онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-23 16:00:51
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар сард аймгийн ИТХ-аар “Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөр баталсан. Хөтөлбөрийн зорилго нь иргэдийн тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх, хог, хаягдлын тээвэр ложистикийг сайжруулах, хог ангилан ялгах, боловсруулах үйлдвэр байгуулахад чиглэсэн юм.

Үүний хүрээнд Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Орхон аймгийн Хогийн нэгдсэн цэг дээр хог ангилан, ялгах үйлдвэр барьж байна. Үйлдвэрийн барилгын ажил 70 хувьтай байна.   Одоогоор 12 машин техник нь ирсэн бөгөөд ирэх оны нэгдүгээр сард Хот тохижуулах газарт хүлээлгэн өгөх юм. Эдгээр 12 машин нь хог, хаягдлыг преслэх, ачиж буулгах, авто замыг цэвэрлэх зориулалтай ажээ.

Орхон аймаг байгуулагдаад 46 жил болж байна. Энэ хугацаанд Хогийн нэгдсэн цэгт 5 сая шоо.метр хог хуримтлагдаж нийт 180 га талбайд  тархжээ.  Хог асгах болон дарж булах нийт талбай нь анх батлагдсанаар 80 га боловч иргэд, аж ахуйн нэгж дур мэдэн хог асгасны улмаас олон жилийн хугацаанд хуримтлагдаж 180 га талбайг эзэлсэн юм. Иймд Хот тохижуулах газар, БОАЖЯ, Орчны бохирдлыг сайжруулах үндэсний газартай хамтран 35 га талбайн хогийг дарж, булшилж хогийн цэг дээр 720 метрийн урттай хязгаарлалтын далан босгож 4 га талбайд 2500 ширхэг мод тарьж, 25 га талбайг нөхөн сэргээжээ. 





Холбоотой мэдээ