Дизелийн түлшний Онцгой албан татварын “0” хувь хэмжээний хугацааг сунгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас дизелийн түлшний Онцгой албан татварыг “0” хувь хэмжээгээр тогтоосон тогтоолын хугацааг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгажээ.
Тодруулбал, Монгол
Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт
оруулах тухай” 496 тогтоолоор Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 161 тогтоолын 2
дахь заалтын 1 дэх дэд заалт болох “Дизелийн
түлшний Онцгой албан татварын хувь хэмжээг “0” хувь хэмжээгээр тогтоосон
тогтоолын хугацааг 2023 оны 7
дугаар сарын 1-ний өдөр хүртэл гэж сунгасан
талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.