ӨНӨӨДӨР: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” дугуй ширээний уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-11 06:33:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын тойм:


09:00 цагт: “Блью Скай” зочид буудалд агаарын тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалын тур оператор компаниудыг дэмжин ажиллахаар МИАТ ТӨХК  болон Монголын аялал жуулчлалын холбоо санамж бичиг үйлдэх уулзалт болно.


09.30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 


12.00 цагт: Монгол Ньюс мэдээллийн төвд Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын хөтөлбөрт ороогүй самбо бөх, дугуй, хүндийн өргөлт, буудлага, гимнастик, даамын спортын холбоодын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.


12.00-14.00 цагт:UB Grand зочид буудалд “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө-Олон улсын хэм хэмжээ, Монголын нөхцөл байдал” сэдэвт дугуй ширээний уулзалт болно. Утас: 8901-7101.9918-6068.


-Нийслэлийн шатрын аварга шалгаруулах "Цодгор хүү-2023" тэмцээний хагас шигшээ тоглолт эхэлнэ. 



Холбоотой мэдээ