ӨНӨӨДӨР: "Монголын сайхан бичигтэн-2022" улсын уралдааны шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-20 06:18:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 20-ны өдөр болох үйл явдлын тойм:


09.00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 5 дахь өдрөө үргэлжилнэ.


10.00 цагт: Уран зургийн галларейд "Монголын сайхан бичигтэн-2022" улсын 26 дахь уралдааны шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэнгийн нээлт болно. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно. Шилдэг бүтээлийн үзэсгэлэн 7 хоног үргэлжилнэ.


10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 


09.00-11.00 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос сэтгүүлчдийн мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд "Архи, тамхины хэрэглээ ба хавдар" сэдэвт уулзалт, сургалт зохион байгуулна. Утас: 99106-580, 8802-3206.


11.30 цагт: Соёлын төв өргөөнд Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, Батлан хамгаалах салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 8609-4455, 8912-5099.

12.00 цагт: Монголын Театрын музейд Завхан аймгийн зохиолч уран бүтээлчдийн "Мөнх Огторгуйн чимэг" төвийн "Огторгуйн чимэг" шүлэг, бүтээлийн үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 8900-8781, 8865-5161, 8695-6886.


13.00 цагт: нийслэлийн “Хангарди” ордонд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга олон нийтэд мэдээлэл өгнө. Утас: 9903-7310.


11.00 цагт: "Тавантолгой түлш" ХХК-иас шахмал түлшний чанар, технологи, орц найрлага, үйлдвэрлэлийн шат дамжлагын талаар танилцуулах нээлттэй уулзалт Налайх дүүрэгт байрлах зүүн үйлдвэрт болно. Унаа нэгдсэн журмаар  10.00 цагт “Гутлын-22” буюу “Өглөөний” гудамжнаас хөдөлнө. Утас: 8802-8646, 9999-1116.

 


11.30 цагт: “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч байгаа асран хамгаалагчдын төлөөллөөс Засгийн газарт шаардлага хүргүүлж, хэвлэлийн бага хурал зарлажээ.







Холбоотой мэдээ