“Toyota Motor” С.Кожиг гүйцэтгэх захиралд тушаал дэвшүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-01-26 16:11:53

ТОКИО. /Kyodo/. Японы “Toyota Motor” корпорацийн гүйцэтгэх захирал Тойода Акио ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс захирал Сато Кожид халаагаа өгч, ТУЗ-ийн даргын албыг хашихаар болжээ. Автомашин үйлдвэрлэгч тус компани сүүлийн 14 орчим жилийн хугацаанд удирдлагадаа анх удаа халаа сэлгээ хийж буй нь энэ юм.


Өдгөө 66 настай Т.Акио нь 2009 оны зургаадугаар сард гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ. С.Кожигийн хувьд өдгөө 53 настай бөгөөд одоогоор тус группийн тансаг зэрэглэлийн “Lexus брэнд болон спорт машины хөгжүүлэлтээр дагнасан Gazoo Racing” брэндийн үйл ажиллагааг хариуцдаг юм. 


Автомашинаас ялгарах хорт утааг бууруулах зорилгынхоо хүрээнд цахилгаан автомашины борлуулалтыг өргөжүүлэхээр зорьж буй Toyota бүтээгдэхүүн болон орлогын бүтцээ сайжруулах чиглэлд хүчин чармайлт гаргаж байгаатай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Холбоотой мэдээ