ОРХОН: Улсын төсвөөс цалинждаг албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар ажлын баг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-31 15:50:37
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-нд аймгийн ИТХ-ын хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулийн хүрээнд орон нутгийн төсөвт байгууллага болон орон нутгаас цалинждаг төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Уг нэмэгдэл нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Тодруулбал төрийн албан хаагчдын цалин 40 хүртэл хувиар нэмэгдэж байгаа юм.

Харин улсын төсвөөс цалинждаг төрийн байгууллагуудын цалин нэмэгдээгүй юм. Иймд аймгийн удирдлагууд төрийн байгууллагын бүх шатны ажилтан алба хаагчдын цалинг нэмэх байр суурьтай байгаагаа Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр хэллээ. Тиймээс цалингийн нэмэгдлийн асуудалтай холбоотойгоор ажлын баг байгуулж, хууль эрх зүйн хүрээнд тооцоо судалгаа хийхээр болов. 

Холбоотой мэдээ